Дорнод аймгийн залуус газрын тосны чиглэлээр тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-18 14:04:19

Дорнод/МОНЦАМЭ/. Дорнод аймгийн оюутан, залуус газрын тосны чиглэлээр тэтгэлгээр суралцах боломжтой болжээ. Тодруулбал, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу гэрээлэгч компани газрын тос, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах болон суралцаж буй залуус тэтгэлэг олгохоор “Сургалтын сан”-д жил бүр 150 мянган ам.доллар төвлөрүүлдэг аж.

Энэ жилээс сургалтын сангийн 50 хувь буюу 75 мянган ам.долларын тэтгэлгийг шалгуур хангасан Дорнодын оюутан, залууст олгохоор тогтоод байна. Энэ тухай Дорнод аймаг, Ашигт малтмал газрын тосны газар, "Петрочайна Дачин тамсаг" компанийн байгуулсан гурван талт хэлцэлд тусгажээ.

Сонгон шалгаруулалт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд болно. Бүртгэл энэ сарын 17-ноос 18-нд болох бол шалгаруулалт 22-нд эхэлнэ. 

Холбоотой мэдээ