Тост Тосон Бумба үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-18 15:42:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тост Тосон Бумба үндэсний хэлэлцүүлгийн энэ сарын 29-нд төрийн ордонд зохион байгуулна. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт буй Тостын нурууны энгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Баянтэсийн уурхайн талаарх шуугиан намжилгүй улам дэвэрсээр байгаа юм.

Учир нь тус уурхайн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл иргэдэд хүрч байгаа юм. Тиймээс "Эрс шинэчлэл" ТББ, Байгаль хамгаалах иргэдийн санаачилга ТББ хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Энэхүү хэлэлцүүлэгт бүх талын эх сурвалжуудыг оролцуулах бөгөөд чухам яагаад тухайн бүс нутгийг хамгаалах ёстой хийгээд бодит үнэн хаана байгааг нийтэд ил болгох зорилготой.

Өмнөговь аймгийн удирдлагууд болон байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Урьдчилсан төлөвлөгөөгөөр уг хэлэлцүүлэгт 150 хүн оролцох гэнэ. 

Холбоотой мэдээ