Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг зогсоожээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-18 15:03:51

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Батноров сумын тавдугаар багийн нутаг “Дэлгэрхааны энгэр” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна. 

Өнгөрөгч зургаадугаар сард Говь-Алтай аймгийн харъяат иргэн М, Х нар нь хоёр ширхэг экскэватор, нэг ширхэг ковш, хоёр ширхэг ачааны Хово маркийн автомашинтай ирж, хууль бус олборлолт эхлүүлснийг ийнхүү зогсоосон байна. 

Цагдаагийн газраас дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураажээ.

Иймд иргэд хөдөлмөрчид та бүхэн аливаа үйл ажиллагаа явуулахдаа хууль, журмын дагуу зөвшөөрөл авч, хөдөлмөрийн аюулгүй  байдлаа бүрэн хангаж  ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ