ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн төслүүдээс 24-ийг дэмжиж, эрэмбэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-19 13:09:45

Архангай /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу төсөл сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулж, зээл олгох төслүүдийг оноогоор эрэмбэлж дуусчээ. Аймгийн ХХААГ-т ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 17 сумын нийт 60 төслийн  дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт ирүүлжээ. Харин төсөл сонгон шалгаруулах хурлаар материалын бүрдэл хангасан 32 төслийн санхүүжилт нь нийт хоёр тэрбум 503 сая 160 мянган төгрөг болсон байна.

Харин төсөл сонгон шалгаруулах хурлын төгсгөлд хүнсний чиглэлээр найм, хөнгөн үйлдвэрийн 14, мал аж ахуйн хоёр, нийт 24 төслийг дэмжиж, оноогоор нь эрэмбэлсэн аж.

Энэ жил төсөл сонгон шалгаруулахдаа ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 119 дүгээр тушаалаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах шинэчлэгдсэн журмыг баримталсан байна. 

Холбоотой мэдээ