Биндэр суманд “Оюунлаг мисс” арга хэмжээг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-20 22:08:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол туургатны "Оюунлаг мисс" шалгаруулах арга хэмжээг Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгууллаа.

Миссийн уралдаанд нийт 16 гоо бүсгүйг шалгаруулсан бөгөөд гурван улсад зохиогдож байгаа аж. Монгол Улсын хувьд эхний шат нь Биндэр суманд болж, “Монгол бахархал” сэдвийн хүрээнд бүсгүйчүүд илтгэл хэлэлцүүлсэн байна.

Илтгэлийн тэмцээний дүн сүүлийн шатанд гарах тул тухайн үед зарлаагүй юм. Энэ үеэр урлаг соёлын дуучдын болон загварын үзүүлбэрийг хурсан олонд толилуулав. Тус арга хэмжээг ивээн тэтгэж сумын ард иргэд, малчид, байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн  юм.

Миссийн уралдааныг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Дулаанжаргалын Ганзориг, Биндэр сумын ИТХ-ын дарга Энхтайваны Мөнх-Очир нарын санаачилгаар зохион байгуулав.

Холбоотой мэдээ