Улсын хэмжээнд 16.5 сая.мкв талбайд ариутгал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-19 15:00:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн  бохирдлоос үүсэлтэй мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХХААХҮЯ-наас 16.5 сая мкв талбайг ариутгаж, 163 мянга гаруй сэг, зэм устгажээ.


“Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай ажил зохион байгуулах тухай ХХААХҮ-ийн сайдын зургаадугаар сарын 26-ны 02 тоот албан даалгавар гарсан байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, МЭЕГ-аас ариутгал, халдваргүйтгэлийн ажлын баг гаргаж, энэ сарын 2-ноос орон нутагт хүргүүлж ажиллажээ.  Ариутгал, халдваргүйтгэх ажлыг улсын хэмжээнд явуулж, нийт 264 тээврийн хэрэгсэлтэй 4757 хүн  оролцож, төлөвлөгөөний биелэлтийг хангасан байна.  Дээрх ажлын үр дүнд малын гоц халдварт өвчин тодорхой хэмжээгээр багасаж, бэлчээрийн эрүүл ахуй хангагдсан гэж үзэж байна гэж МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг мэдээлэлдээ онцоллоо.


Улсын хэмжээнд нийт 16.5 сая мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгдсэнээс,

  • 439 зоорь агуулахын 1923,5 мян.мкв,
  • 18795 малын хашаа, хорооны 2,519,109 сая.мкв,
  • 397 худаг уст цэгийн 2674,8 мян.мкв,
  • 31 тэжээлийн агуулахын 19,299 мян.мкв,
  • 179 ширхэг 171,7 мян.мкв бусад хөдөө аж ахуйн хэрэгсэл,
  • 33 түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 15,818 мян.мкв,
  • 3115 ширхэг малын тоног хэрэгслийн 138,625 мян мкв,
  • 1533  өтөг бууцны 547,2 мян.мкв,
  • 2339,8 мян.мкв бэлчээрийн тайлбайг хамарсан байна.

Түүчнлэн 163 728 ширхэг сэг зэм устгаж, тэдгээрийн орчин тойрны 11 мянга 982.6 мкв талбайд мөн халдваргүйтгэл хийжээ.

Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ