Сэврэй сум Алтан гадас одонгоор шагнуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-19 16:34:17

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Сэврэй сум Алтан гадас одонгоор шагнуулжээ. Шагналыг энэ сарын 29-нд гардуулна. 

Тус сумын ИТХ нь 1996-2000 онд тэргүүний хурлын байгууллага болж 2011, 2012 онд гуравдугаар байрт шалгарч,  2013-2015 онд аймгийнхаа тэргүүний хурлын байгууллага болж байсан. Сум 2013-2015 оны ажлынхаа амжилтаар аймагтаа тэргүүлэн хошой тэргүүний сум болж, 2016 онд хоёрдугаар байр 2017, 2018 онд ажлаараа гуравдугаар байрт шалгарсан билээ. 

Сэврэй сум нь байгалийнхаа үзэсгэлэнт газруудаа хадгалан авч үлдсэн бөгөөд дэлхийд ховор ан амьтан, ургамлуудын өлгий нутаг. Тус аймагт нэг ч уул уурхай нээгээгүй дан аялал жуулчлалыг хөгжүүлсэн гэдгээрээ онцлог. 

Энэ сарын 29-нд дээрх шагналыг гардуулах үеэр дээд гурван насны хурдан морины уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, сурын харваа болно. 

Холбоотой мэдээ