“Бид мартахгүй” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-22 10:56:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Жил бүрийн долодугаар сарын 19-ныг Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Аймгийн Цагдаагийн газар уг өдрийг “Бид мартахгүй” уриан дор тэмдэглэж албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхээс гадна ажил, үйлсээрээ тэргүүлж байгаа алба хаагчдыг шагнаж урамшуулах, цагдаагийн тангараг өргүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Орхон аймагт албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан хоёр цагдаа байдаг бөгөөд тэдний ар гэрт Цагдаагийн газраас буцалтгүй тусламж олгох, ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ.

Тухайлбал, 1987 онд Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн цагдаа Д бусдад 13 удаа хутгалуулсан,  гэрээт цагдаагийн алба хаагч Ц албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдаж байжээ. Иймд тэдний ар гэрт аймгийн Цагдаагийн газар хүндэтгэл үзүүллээ. Мөн 21 алба хаагч энэ үеэр Цагдаагийн тангараг өргөв.

 

Холбоотой мэдээ