"Эко Өмнөговь" төслийн хүрээнд дуу бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 10:09:00

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа "Эко Өмнөговь" төслийн хүрээнд дуу бүтээжээ. Дууны үгийг уг төслийг санаачилсан тус аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх бичжээ.

"Даланзадгадын үдэш" нэртэй  дууны аяыг МУСТА О.Эрдэнэсүх бичиж өөрөө дуулан Өмнөговьчуудынхаа сонорыг мялаасан байна.

Дууны үгийг бичигч Ө.Баянмөнх үүнээс өмнө "Дархан бэр" нэртэй дууг гэргийдээ зориулан бүтээж ураг удмынхаа хамгийн хүндтэйд тооцогддог нийт дархан бэрүүдэд бэлэг барьсан аж.

Тэрээр эко дугуйгаар ажилдаа явж, аймгийн төв дээрх ажлаа уг дугуйгаараа явж гүйцэтгэн төсвийн хөрөнгөд багагүй хэмнэлт гаргасан төдийгүй унадаг дугуй унахыг төрийн албан хаагчдад уриалсан юм. 

Соёлыг дэмжих жил, Эко Өмнөговь төслийн хүрээнд бүтээсэн "Даланзадгадын үдэш" дуу удахгүй утасны дуудлагад эгшиглэнэ гэлээ.

Холбоотой мэдээ