"Оюунлаг залуус" залуучуудын урлаг спортын их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 12:57:52

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Оюунлаг залуус" залуучуудын урлаг спортын их наадам болно. Тус аймгийн оюутан залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, тэдний урлаг, спортын чиглэлээр авъяас чадварыг нээж хөгжүүлж, олон нийтэд таниулан алдаршуулахад уг наадмын зорилго оршиж байгаа аж.

Наадамд тус аймгийн 14 сум, Даланзадгад сумын найман багийн 16-35 насны залуусыг хамруулах бөгөөд хоёр үе шаттай. Эхнийх нь сумын хэмжээнд явуулах бол хоёр дугаар шатыг долдугаар сарын 25-наас 27-нд аймгийн хэмжээнд урлаг, спорт, оюун ухаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулна.    

Урлагийг төрөл гоцлол хөгжим, хамтлаг чөлөөт бүжиг, язгуур урлаг, дуэт дуу, спорт төрөлд 3х3 сагсан бөмбөг, гар бөмбөг, бартаат замын дугуйн уралдаан, хөл бөмөг, саадтай гүйлт, 100м гүйлтээр, харин оюун ухааны төрөлд илтгэх урлаг, мэтгэлцээн, шатар, 100 буудалт даам байхаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ