Ширүүн борооны улмаас санал хураалтыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-07-21 12:32:22

ТОКИО. /RIA Novosti/.  Японы Кюшю арлын Фукуока мужийн Куруме хотод ширүүн бороо орж байгаагийн улмаас тус хотын сонгуулийн комисс парламентын дээд танхимын сонгуулийн санал хураалтыг хойшлуулжээ.


Японы парламентын дээд танхимын сонгуулийн санал хураах байрууд орон нутгийн цагаар 07 цагт нээгдсэн юм. Гэвч телевизийн NHK сувгаар мэдээлснээр, ширүүн бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Куруме хотын сонгуулийн комисс санал хураах байруудыг 2 цагийн дараа нээхээр шийдвэрлэжээ. Тус хотын санал хураах 59 байрын хаагдах хугацааг мөн 2 цагаар хойшлуулсан байна.


Ширүүн борооны улмаас хэд хэдэн зам усанд автсан нь сонгогчдын ирцэд нөлөөлж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ.


Холбоотой мэдээ