Долдугаар сарын дунд арав хоногт 180.3 мм хур тунадас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-22 15:59:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШГ-аас 2019 оны долдугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээлэл танилцуулав.

Аймгийн хэмжээнд энэ сарын дунд арав хоногт 180.3 мм хур тунадас орсон байна. Одоогийн байдлаар нийт нутгаар ургамлын дундаж өндөр 3-12 см  болжээ. Дарви, Мөнххайрхан, Дуут, Цэцэг,Үенч, Алтай Ховд суманд ургамлын ургалтын байдал сайн, бусад  сумын нутгаар ургамлын ургалтын байдал дунд гэсэн үнэлгээтэй.

Энэ сарын дунд арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байснаас гадна салхины хамгийн их хурд секундэд 6-20 метр хүрчээ. 

Энэ нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, сонгинолог ургамал болон үет ургамал үзүүрээсээ хүрэнтэх, цаашлаад гол иш шарлах, шивээ сугарч унах зэрэг гэмтэл ажиглагдсан байна. 


Холбоотой мэдээ