Улаанбаатар хот суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээнэ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-07-22 14:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын баг өнөөдөр хуралдаж, тус ойг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.


Тухайлбал Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380”  өдөрлөг, нийслэл хот нүүдэллэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх 10 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ