"Ханбогд ROBO 2019" лего роботын Олон улсын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 16:18:04

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Ханбогд ROBO 2019" лего роботын олон улсын тэмцээн Ханбогд суманд өнөөдөр эхэллээ. Ирээдүйн инженерийг бэлтгэх, тэднийг хөгжүүлэх зорилготой тэмцээнийг инженер хэрэгцээтэй нутагт буюу Өмнөговь аймгийн Ханбогд суманд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Долдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тэмцээнд БНСУ, Монгол Улсын нийт 110 гаруй хүүхэд оюун ухаанаараа өрсөлдөж байна.Тэмцээнд Улаанбаатараас 26, Өмнөговиос 26, Ханбогдоос 26, БНСУ-аас 26 хүүхэд оролцож буй.

Тэмцээнийг 2011 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод дөрвөн удаа, бусад аймгуудад дөрвөн удаа зохион байгуулсан байна. Харин Ханбогд суманд анх удаа болж "Оюутолгой" ХХК санхүүгээр дэмжжээ. 

 

Холбоотой мэдээ