Хурд хамтлагийн "Хайртай" аян Өлгийд үргэлжилнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-22 16:49:11

Баян-Өлгий-МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор орон даяар зохион байгуулж буй "Хурд" хамтлагийн "Хайртай" аян Баян-Өлгий аймагт энэ сарын 23-наас 24-нд үргэлжилнэ.

Хөвгүүдэд эх орон, гэр бүлээ хайрлах, түүх, уламжлал, газар нутгаа хамгаалах хүмүүжил олгох зорилготой дээрх аяны хүрээнд хуулийн байгууллагуудын залуучуудын дунд “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт, дунд, ахлах ангийн сурагчдад “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг тус тус зохион байгуулна.

Мөн "Урмаар тэтгэе",  "Оюунлаг, хэрсүү хүүхдүүд", "Миний сайхан орон" зэрэг аялал жуулчлалын нэвтрүүлгийн зураг авалт хийнэ.

Аяны арга хэмжээ энэ сарын 24-ний орой 20:00 цагаас Өлгий хотын төв талбайд орон нутгийн уран бүтээлчдийн тоглолт, "Хурд" хамтлагийн “Эх орны хийморь” цэнгүүнээр өндөрлөх тул залуучуудыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалав. 

Холбоотой мэдээ