Явган зорчигчийг дайрч зугатаасан хэргийг илрүүлжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-22 22:16:14

Хэнтий /МОНЦАМЭ/. Явган зорчигчийг номер дугаар, марк нь тодорхойгүй машин дайрч хэргийн газрыг орхиж зугатаасан хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Уг хэрэг Чингис хотоос Улаанбаатар хот гарах зам дагуу байрлах “Элит Мандал” зоогийн газрын урд зам дээр саяхан болсон байна. Хэргийг илрүүлэхийн төлөө Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийнхан түргэн шуурхай ажиллаж, камерийн тусламжтайгаар Сүхбаатар аймгийн тээврийн хэрэгсэл дайрч зугатаасан болохыг тогтоожээ.

Хохирогчийн нэг хөл нь хугарсан гэх эмчийн анхан шатны дүгнэлт гараад байна. Хохирогч шөнийн 03:30 цагт тэргэнцэртэй зам хөндлөн гарч явсан аж. Явган зорчигч нарт гэрэлтүүлэггүй хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, зам хөндлөн гарахдаа хоёр талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сайтар харж гарахыг цагдаагийн газраас анхааруулав.



Холбоотой мэдээ