Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 200 мянга гаруй санал иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-24 12:39:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өнгөрсөн сарын 6-нд өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ сарын 1-ний байдлаар, 200 мянга 439 санал өгсөн бөгөөд тэдгээрийн 82 хувь нь төслийг дэмжсэн байна.


УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү хуулийн төслийг өнгөрсөн сарын 19-30-н хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах замаар иргэдэд танилцуулах, саналыг нь авах ажил орон даяар өрнөсөн.


УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэснээс 19 хувь нь санал гаргасан байна. Ингээд гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэрэг зэргээр нийт 7795 иргэнээс 200 мянга 439 санал ирсэн байна. Дээрх дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын баг энэ сарын 1-ний өдрийн байдлаар эцэслэн гаргажээ.

Холбоотой мэдээ