Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллого  эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 18:21:53

Ховд аймгийн Улсын бүтгэлийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхантай уулзаж Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогын талаар тодруулж ярилцлаа.

-Аж ахуйн нэгж байгууллагын улсын ээлжит тооллого хэзээ явагдах вэ? Хэд дахь удаагаа явагдаж байна вэ?

-Монгол Улсын  Статистикийн тухай хуулийн 7-р зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 5 жил тутамд явуулах заалтын дагуу Монгол улсын Засгийн газраас “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулах тов тогтоох тухай 163 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газраас тооллогыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 1 сарын хугацаанд явуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Ер нь ААНБ-ын тооллогыг анх удаа 1991 онд явуулсан бол энэ 2016 оны тооллого 6 дахь удаагийн тооллого юм.

-Дээрх тооллогыг явуулснаар  ямар ач холбогдолтой  вэ?

-Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагуудын тоог бодитоор гаргаж, тэдгээрийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, байршлыг тодорхой болгоно.

Улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, бүртгэлийн болон статистикийн судалгаа, мэдээлэлд бүрэн хамруулах, хуулийн этгээдийн бүртгэлийн сан болон статистикийн бизнес регистрийн сангуудын мэдээллийн зөрүүг арилгах, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй хуулийн этгээдийг бүртгэлд хамруулах, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн хэрэгцээг хангах гол зорилготой.

Мөн ГТЕГ болон УБСЕГ-ын мэдээллийн санг уялдуулан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чухал ач холбогдолтойгоороо энэ удаагийн тооллогын онцлог  оршиж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ