Ургац хураалт 5-10 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-24 14:42:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн 3000 гаруй тариалан эрхлэгч өнгөрсөн жил  2232,1 га талбайд тариалалт хийснээр 22.8 мянган тонн ургац хураан авч байжээ.

Харин энэ жил  2300 гаруй га талбайд тариалалт  хийсэн байна. Одоогийн байдлаар ургац хураалт эхэлж 5-10 хувьтай байна. Ингэснээр аймгийн төв болон “Хан орд хүнсний зах дээр зарим тариалан эрхлэгчид шинэ ургацын ногоогоо худалдаж эхэлсэн аж.

Тодруулбал, байцаа кг тутамдаа 2000, төмс, манжин, ногоон сонгино 1500, лууван, бөөрөнхий сонгино 2500, монгол огурцы 5000, хүрэн манжин 3000 төгрөгийн үнэ ханштай.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад шинэ ургацын ногооны үнэ ханш хямд байгаа  талаар худалдаачид ярив. Шинэ ургацын ногооны үнэ  ихэвчлэн зургаагаас долдугаар сард нэмэгддэг. Харин наймдугаар сараас эхлэн хүнсний ногоо элбэгшиж, үнэ хямдардаг гэлээ. 


Холбоотой мэдээ