Санкт-Петербургт дөрвөн ихэр хүүхэд төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-24 14:30:49
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Санкт-Петербург хотын Хүүхдийн анагаах ухааны их сургуулийн төрөх эмнэлэгт 37 настай эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ.


Тус их сургуулийн мэдээлснээр, гурван хүүгийн жин тус бүр 0.870 гр, 1.930 гр, 1.580 гр байсан бол охин 1.540 гр жинтэй төрсөн бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.


Уг эмэгтэйн анхны жирэмслэлт энэ байсан бөгөөд ихэр хүүхдүүдийг 35 долоо хоногтой байхад хийсвэр хагалгаагаар төрүүлжээ. Хүүхдүүд бүгд өөрөөрөө амьсгалж байгаа ажээ.


Санкт-Петербург хотын Нийгмийн эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн онд тус хотод дөрвөн ихэр хүүхэд хоёр төрсөн бол 2019 онд бүртгэгдсэн анхны тохиолдол энэ болсон байна. 

Холбоотой мэдээ