Үер, усны ослоос 20 иргэн, 17 хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-25 14:50:49
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 17-ны хооронд хоёр удаа аянга буужээ.
Мөн нэг хүн удаа үер бууж хүчтэй салхи салхилсны улмаас хоёр гэр нурсан, нэг хүн усанд осолдсон, хоёр автомашин голд суусан зэрэг дуудлага ирсэн байна.
Эдгээр аюулт үзэгдэл ослын улмаас нэг хүүхэд амь насаа алдаж, 738 мал хорогдож, дөрвөн айлын гэр үер, салхи шуурганд өртөж, ашиглах боломжгүй болсон аж.
Онцгой байдлын газрын алба хаагчид үер, усны ослоос 11 автомашин, 20 иргэн, 17 хүүхдийн амь насыг авран хамгаалав.
Холбоотой мэдээ