Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 10:44:47

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны байдлаар аймгийн хэмжээнд 4556 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа бий.

Үүнээс сонсголын бэрхшээлтэй иргэд 286, хэл ярианы бэрхшээлтэй иргэд 178, нийт сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд 464 байгаа юм. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10,2 хувийг эзэлж байгаа аж.

Долдугаар сарын 24-нд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов.

Иргэд ажлын байраар хангах, газрын асуудал шийдвэрлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, телевизийн мэдээ болон олон нийтийн арга хэмжээг дохионы орчуулгатай гаргаж өгөх зэрэг санал тавьсан юм. Аймгийн удирдлагууд  энэ асуудалд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлэв.


 

Холбоотой мэдээ