“Coca-Cola” спиртийн агууламж бүхий ундаа гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-25 13:44:49

ВАШИНГТОН. /CNN/. Coca-Cola” компани түүхэндээ анх удаа спиртийн агууламж бүхий ундаа гаргахаар болсон бөгөөд уг шийдвэр зөвхөн Японы хэрэглэгчдэд л хамааралтай ажээ. 


“Манай компани “Lemon-do” нэртэй спиртийн агууламж бүхий ундаагаа ирэх 10 дугаар сараас Японд худалдаалж эхлэхээр боллоо” гэж “Coca-Cola” компанийн хэвлэлийн төлөөлөгч "CNN" сувагт мэдээлжээ.


Нимбэгийн амттай, 3-7 хувь хүртэлх гурван төрлийн спиртийн агууламжийн сонголттой уг ундааг Японы өмнөд нутгийн Кюшү арал дээр өнгөрсөн оны тавдугаар сард анх туршилтын шугамаар худалдаалж байсан юм.


"Японд худалдаалагддаг “chu-hi” хэмээх спиртийн агууламжтай хийжүүлсэн ундаанаас санаа авж, “Lemon-do”-г үйлдвэрлэхээр болсон" гэж “Coca-Cola” компанийн Япон дахь салбарын захирал Хорхе Гардюно хэлжээ. Мөн тэрбээр уг ундаа бусад улс орны хэрэглэгчдэд таалагдана хэмээн бодохгүй байгаа ажээ.


Ташрамд дурдахад, “Coca-Cola” компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа нь кофены амттай “Coca-Cola With Coffee” бөгөөд энэхүү ундааг 2019 оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрүүлнэ. 

Холбоотой мэдээ