АНУ-ын шинэ хориг арга хэмжээг эдийн засгийн терроризм гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /TASS/. АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээний
жагсаалтаа өргөтгөсөн нь олон улсын эрхийг зөрчсөн явдал төдийгүй эдийн засгийн
терроризм юм гэж Венесуэлийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
“Иймэрхүү арга хэмжээнүүдийг зөвхөн эдийн засгийн терроризм гэж үнэлэх
боломжтой юм. Эдгээр арга хэмжээ нь НҮБ-ын дүрэм журам хийгээд олон улсын бусад
эрх зүйн хэм хэмжигдэхүүнийг илт зөрчиж буй хэрэг юм” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
“АНУ хориг арга хэмжээнүүдээрээ Венесуэлийн
ард түмний хоол хүнсээ олж авах эрхийг нь хааж байна. Түүнчлэн эдгээр арга
хэмжээ нь Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зорилгодоо хүрч
чадаагүй АНУ-ын Засгийн газар цөхөрлийг харуулж байна” гэж Венесуэлийн эрх
баригчид үзэж байна.