Ахмад багш нарын холбоо 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-31 15:11:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ахмад багш нарын холбооны 10 жилийн ойн баяр долдугаар сарын 30-наас 31-нд Улаангом  хотноо болж байна.

Баярын үйл ажиллагаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхэлсэн.

Мөн аймгийн “Ойрад” театрт "Дурсамж уулзалт-2019" арга хэмжээг зохион байгуулж, багш нарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, залуу багш нарт арга туршлагаа хуваалцах уулзалт, Ахмад багш нарын холбооноос авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдсөн байна.

Аймгийн Ахмад багш нарын холбооны 10 жилийн ойн баярын арга хэмжээг дэмжиж УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.


Холбоотой мэдээ