Бөхмөрөн сум спорт заалтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-31 16:56:05

Увс /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний Бөхмөрөн суманд улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заал баригдаж байна.

Спорт заал баригдсанаар орон нутагт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурагч багачууд шаардлага хангасан орчинд хичээллэх, шинэ ажлын байр бий болох зэрэг давуу талтай.

Спорт заалны барилгын ажлыг Улаанбаатар хотын “Төгс хурц консалтинг” ХХК хийж гүйцэтгэж байна. Бөхмөрөн сум нь 2018 онд "Улсын тэргүүний сум"-аар баруун бүсээс шалгарч байсан бөгөөд байгалийн баялаг, ховор ан амьтан, ургамлаараа алдартай нутаг юм.

Тус суманд энэ сарын эхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаөр хоёр давхар шинэхэн Нутгийн удирдлагын ордон баригдаж ашиглалтад ороод байгаа.

Холбоотой мэдээ