Гуравдугаар сургуулийн 40 жилийн ой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баяр наймдугаар сарын 15-наас 16-нд болно.
Ойн баярыг тохиолдуулан эл сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн багш, ажилтан, төгсөгчдийг сургуулийнхаа 40 жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг сургуулийн хамт олон урьж байгаа аж.
Тус сургууль 80 гаруй багш, ажилтантай бөгөөд энэ намар ахлах, дунд, бага ангийн 870 орчим сурагчтай шинэ хичээлийн жилээ угтана.