Суданы эрх баригчид Үндсэн хуулийн тунхаглал батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 14:48:44

ЛОНДОН. /Reuters/. Суданы Шилжилтийн Цэргийн зөвлөл болон тус улсын гол сөрөг хүчин болох “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх” эвсэл энэ сарын 17-нд Үндсэн хуулийн тунхаглалд гарын үсэг зурна хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.  


Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ сарын 18-нд талууд Тусгаар тогтнолын зөвлөл байгуулах тухайгаа зарлах аж. Энэхүү зөвлөл нь шилжилтийн үеийн гурван жилийн хугацаанд төрийг удирдах юм байна. Улс орны шинэ ерөнхий сайдыг энэ сарын 20-нд томилох аж.

Долдугаар сарын эхээр байгуулахаар тохиролцсон Тусгаар тогтнолын зөвлөл нь иргэний болон цэргийн 11 төлөөлөгчөөс бүрдэх юм. Энэ бүрэлдэхүүнд цэргийн зөвлөлийн сонгосон 5 хүн, “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө” эвслийн сонгох 5 иргэн багтана. Түүнчлэн бүрэлдэхүүнд багтах дахин нэг хүний нэрийг талууд хамт дэвшүүлнэ. Тусгаар тогтнолын зөвлөлийг эмхлэн байгуулсны дараа шилжилтийн Цэргийн зөвлөлийг тараах ёстой ажээ. 

Холбоотой мэдээ