Шугам, сүлжээний засвар шинэчлэлтийг энэ сарын 15-нд дуусгахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-07 10:34:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэлд өрнүүлж буй инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болголоо.


Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын бодис, давс цацдаг машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулахыг даалгалаа. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороотой байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний болон авто зам, үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээг тогтмол хийж ажиллахыг онцгойлон анхааруулаад байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн үүрэг даалгаврыг холбогдох нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хэрэгжүүлэхийг даалгасан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ