Нэгдүгээр багийн иргэд урлаг, спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 16:58:16

Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманий иргэд урлаг, спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тус багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Баттуяа, Засаг дарга Ч.Эрдэнэ-Очир нар хамтран Өрхийн холбоо нэрийн дор зохион байгуулсан уг тэмцээнүүдэд иргэд таван гудамжаар нэгдэн баг болж оролцжээ.
“Хөршийн холбоо”, “Цоглог хөрш”, “Алтан хөрш”, “Шинэ хороолол” гэсэн багууд өрсөлдөж, спортын чиглэлээр шатар, даам, хөзөр, волейболын тэмцээн явагдсан бол урлагийн чиглэлээр үндэсний хөгжим, уртын дуу, зохиолын дуу, гэр бүлийн хамтлаг, баруун монголын бий биелгээгээр шүлдгүүдээ шалгаруулсан байна.
Тус багийнхан шилдэг үзүүлбэрүүдээ нэгтгэн тоглолт хийхээр зэхэж байгаагаас гадна ахмадуудынхаа дунд “Нас тогтох сайхан” сэдвээр шатар, хөзрийн тэмцээн, үдшийн цэнгүүн явуулах гэж байна.

Увс аймаг Б.Батхүү
 

Холбоотой мэдээ