ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөлөгчдөд зориулсан Бэсрэг наадам хийв
МОНГОЛЫН МЭДЭЭЕвропын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам өчигдөр /2015.09.18/ Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших Цонжин-Болдог хэмээх түүхэн газарт болов.
Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-18-нд зохион байгуулсан юм. Энэхүү Бэсрэг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж зочид төлөөлөгчдөд үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдлүүд