“Алтайн бахархал-2019” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-08 12:43:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтайн бахархал” наадам наймдугаар сарын 10-наас 11-нд арав дахь жилдээ болно. 

2010 оноос эхлэн уламжлал болгон зохиогддог наадам энэ жил "Алтайн хурд-2019" шигшмэл морьдын уралдаан нэрийн дор болох аж. 

Баяр наадам Говь-Алтай аймгийн морь барианы газар болох Мандалтын дөрөлжид болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдахаас гадна харваачид цэц мэргэнээ сорино.

Энэ удаагийн наадамд зөвхөн Говь-Алтай аймгийн уяачдын уясан зургаан насны морьд уралдах аж. Мөн азарга, их насны морьдыг урилга, мандатаар уралдуулж, азарга, их нас, соёолон насны түрүүлсэн морийг автомашинаар байлахаар болжээ.

Холбоотой мэдээ