Хэрлэн голд живсэн иргэний цогцсыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-08 10:16:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Хэнтий аймагт өчигдөр ажиллах үеэрээ Хэрлэн голын усанд осолдсон хоёр иргэний эрэн хайх ажиллагааны нөхцөл байдалтай танилцлаа.



Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэг дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар зугаалж явсан дөрвөн хүний нэг нь Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэх газарт тус сумын харьяат, 48 настай иргэн энэ сарын 4-ний 12.15 цагийн орчимд ногоо усалдаг усалгааны системийн хоолойг Хэрлэн голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Холбоотой мэдээ