БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-09 12:00:13

ТОКИО. /RIA Novosti/. БНАСАУ-ын Ардын дээд хурал /АДХ/ буюу нэг танхимтай парламент наймдугаар сарын сүүлээр хуралдахаар болжээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас /KCNA/ мэдээлснээр, АДХ-ын депутатуудын 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганы хуралдаан наймдугаар сарын 29-нд Пёньян хотод болно. Холбогдох шийдвэрийг БНАСАУ-ын АДХ-ын тэргүүлэгчид гаргасан байна.


БНАСАУ-ын АДХ-ын өмнөх хуралдаан энэ оны дөрөвдүгээр сард болсон юм. Энэ удаагийн чуулганаар ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд тусгасан “стратегийн зорилтуудын” хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байна гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.


Үүний зэрэгцээ, БНСУ-АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийн улмаас тус хоёр улстай сөргөлдөөнтэй байгаатай холбогдуулан Солонгос хоорондын харилцаа болон Америктай хийж буй хэлэлцээний талаар баримтлах БНАСАУ-ын бодлогын чиг шугамтай холбоотой мэдэгдэл гаргаж магадгүй байна.


 


 


Холбоотой мэдээ