Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-09 17:48:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцэж, үргэлжлүүлнэ.


Хэлэлцүүлэг үргэлжлэх хүртэлх хугацаанд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын баг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэх, уялдуулах асуудлыг эцэслэхээр ажиллаж байна. 


Улмаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг хэлэлцээд, нэгтгэн шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлнэ.


Холбоотой мэдээ