Бенгази хотод болсон дэлбэрэлтийн улмаас НҮБ-ын гурван ажилтан амиа алджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-11 10:10:43

ЛОНДОН. /Reuters/. Ливийн Бенгази хотод автомашин дэлбэрсний улмаас шархдаж амиа алдсан НҮБ-ын ажилтнуудын тоо 3 болж нэмэгджээ. 

Өнгөрсөн бямба гарагт болсон дэлбэрэлтийн улмаас хоёр ажилтан амь үрэгдэж, 3 хүн шархадсан тухай НҮБ өмнө нь мэдээлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болсон явдлыг зэмлэн буруушааж, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. 


Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливи дэх НҮБ-ын амь үрэгдсэн ажилтнуудын дурсгалд хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй байсны дараа шуурхай хуралдааныг эхлүүлсэн байна.

 


Холбоотой мэдээ