Пакистанд суугаа Энэтхэгийн Элчин сайд нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-12 10:57:19

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Пакистан улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Ажай Бисария Шинэ Дели рүү буцсан тухай телевизийн NDTV суваг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Кашмирын статусыг өөрчилсөнтэй холбоотойгоор хоёр улсын дипломат харилцааг бууруулах шийдвэрээ эргэн харах хүсэлтийг нь Пакистаны эрх баригчид үл тоомсорлосон тул Бисария нутаг буцжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Пакистан дахь Энэтхэгийн дипломат төлөөлөгчийн газрыг орхисон бөгөөд Дубайгаар дамжин Шинэ Делид ирсэн байна.


Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмирын мужийн статусыг цуцалж, энэ бүс нутагт мужаас бага эрх мэдэлтэй Жамму ба Кашмир, Ладакх хэмээх холбооны хоёр нутаг дэвсгэр байгуулах шийдвэр гаргасны дараа Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадсан юм.


Холбоотой мэдээ