"Солонгосын долоо хоног" эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 17:50:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд НЗДТГ, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Солонгосын долоо хоног"-ийг өнөөдөр нээлээ. 


"Солонгосын долоо хоног"-ийн эхний өдөр буюу өнөөдөр “K-POP” бүжгийн тэмцээн болох бөгөөд урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэж толилуулахаас гадна солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ “Shalom" рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болох юм байна.



Хөтөлбөрт Солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан тоглолт зохион байгуулах аж.


Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын 976-11-450778 дугаараас лавлана уу.


Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ