Хоолны хордлогоор өвдсөн хүмүүсийн 20 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн төвийн түүхт 80 жилийн ойн хүлээн авалтад оролцсон 170 орчим хүний 66 нь хоолны хордлого авчээ.
Хоолны хордлого авсан хүмүүс мах, өндөгнөөс гаралтай сальмонеллёз хэмээх гэдэсний суулгац халдварт өвчинөөр өвдсөнөөс 20 нь эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа бөгөөд хордлогод орсон хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тиймээс Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулж байна. Сальмонеллёз хэмээх гэдэсний суулгац халдварт өвчний шинж тэмдэг нь толгой өвдөх, үе мөч, нурууны яс янгинаж өвдөх, суулгах, халуурах шинж тэмдэг илэрдэг төдийгүй ходоод, нарийн гэдсийг үрэвсүүлдэг байна.
Мөн ахуйн орчноос халдварладаг учир өвчилсөн хүмүүсийн гэрээр явж ариутгал хийж байгаа гэж аймгийн ЭМГ-ын дарга ярив. Дээрх ижил төстэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өндөг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гараа сайтар угаахыг мэргэжлийн байгууллага анхааруулав.