Он гарснаас хойш 21 иргэн амиа хорложээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-15 14:18:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ оны долдугаар сарын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 21 хүн амиа хорлож нас барсан баржээ. 

Тэдний хоёр нь эмэгтэй аж. Мөн 18 нь өөрийгөө боомилж, нэг нь өөрийгөө хутгалж, нэг хүн өөрийгөө шатааж, нэг нь өөрийгөө буудаж амь насаа хохироосон аж. Амиа хорлогчдын  18 нь согтуу байжээ. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь ямар их хор хөнөөл дагуулсаар байгааг эндээс харж болох нь.

Амиа хорлож нас барсан 21 иргэний 12 нь хардалт, гэр бүлийнхэнтэйгээ муудалцсанаас, дөрөв нь нь сэтгэл зүйн цочролд орсоноос, хоёр нь өр зээлээ төлж чадахгүй болсноос, гурав нь ганц бие харж, хандах хүнгүй удаан хугацаагаар архидан согтуурсны улмаас амиа хорлож нас барсан байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн амар тайван байдал алдагдах, өр зээл нь иргэдийг хэрхэн туйлдуулж байгаагийн илрэл гэж албаныхан үзэж байна.



Холбоотой мэдээ