Агаарын бохирдлын хэмжээг 50 хувиар бууруулна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-15 14:09:04

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийг баталлаа.

Арвайхээрт аймгийн нийт хүн амын 25 гаруй хувь нь амьдардаг бөгөөд суурьшлын бүс нэмэгдэж буйн улмаас агаарын бохирдол ихэсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа  юм.

"Жайка" олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 40 хувь нь орон сууц, албан байгууллагын халаалтын зуухнаас ялгарч байгааг тогтоосон. Мөн Арвайхээр хотод байх 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс гарч буй хий агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг байна.

Хөтөлбөрт агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоог багасгах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх, дэд бүтцийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг тусгажээ. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, 2022 он гэхэд агаарын бохирдлын 50 хувийг бууруулах зорилт тавив.

Холбоотой мэдээ