Боксчин Поветкин сэргээшийн шинжилгээ өгнө

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-08-15 15:34:30

МОСКВА. /TASS/. Оросын боксчин Александр Поветкин Их Британийн боксчин Хью Фьюритэй тулалдахынхаа өмнө болон тулалдсаныхаа дараа сэргээшийн шинжилгээ өгнө гэж “Боксын ертөнц” багийн ахлагч Вадим Корнилов мэдээлжээ.


Поветкин, Фьюри нар Сайн дурын шинжилгээний холбооны (VADA) хөтөлбөрт нэгджээ. Тэдний тулаан наймдугаар сарын 31-нд Лондон хотод болох юм.


Александр Поветкин 36 тулаан хийснээс 34-т нь ялж, хоёр удаа ялагдаж байсан бөгөөд 24 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сард рингэн дээр гарсан бөгөөд Дэлхийн боксын холбоо /WBA/, Дэлхийн боксын байгууллага /WBO/ болон Олон улсын боксын холбооны /IBF/ дэлхийн аварга цолын төлөөх тулааны долдугаар үед Их Британийн боксчин Энтони Жошуад техникийн нокаутаар ялагдал хүлээсэн байна. 


Ялагдашгүй Тайсан Фьюригийн үеэл болох Хью Фьюри 23 ялахдаа 13 удаад нь хүнд цохилтоор ялж, хоёр удаа ялагдаж байв. Тэрбээр 2017 онд WBO-гийн аваргын цомын төлөө тулалдсан боловч Шинэ Зеландын боксчин Жозеф Паркерт оноогоор ялагджээ.


Холбоотой мэдээ