Ардчилсан намаас "Ялалт-30" чуулган зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-16 14:49:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн Ардчилсан намаас "Ялалт-30" чуулганыг ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж эхэллээ.

Анхан шатны намуудтайгаа уялдаа холбоотой ажиллах, ард иргэдийн сэтгэгдэл, санаа бодлыг сонсох зорилготой уг чуулганыг Өлзийт сумаас эхэлсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнт Сангийн далай нуурын хөвөөнд болсон чуулганд  400 гаруй гишүүд, дэмжигчид цуглаж, бэсрэг наадам зохион байгууллаа.

Наадамд 32 цолгүй бөх барилдаж, ардын уламжлалт наадгай, дэмбээний тэмцээн болов. Мөн 50 гаруй азтан тодорч, цахилгаан мотор, мотортой хадуур, Монголсат олон сувгийн станц, G-mobile-ийн суурин утас, мөргөлийн аялал хийх эрх зэрэг хонжворуудын эзэд болсон ба Улиастайн цэргийн бослогын тухай өгүүлэх "2000" уран сайхны киног үзэж сонирхлоо.

Мөн ардчиллын үйл хэрэгт хамт олноо оройлон зүтгэсэн гишүүд, дэмжигчидээ шагнаж урамшуулав.

 

 

Холбоотой мэдээ