Өмнөговьт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-16 15:24:46
Өмнөговь /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас санаачилж Өмнөговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр  хэрэглэгчдэд хүргэх ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Гадаад, дотоодын жуулчдад зориулан Нутгийн удирдлагын ордны өмнөх талбай буюу Даян хааны талбайд таван ханатай гэр барин Өмнөговийнхны бүтээгдэхүүнийг борлуулж буй бөгөөд иргэдийн хэлж буйгаар Даян хааны талбайд хөл хөдөлгөөн ихтэй тул борлуулалт сайн байдаг аж.
Гадаадын жуулчид гэхээсээ илүү дотоодын аялагчид худалдаа өргөнөөр хийдэг байна. Ялангуяа бэлэг дурсгалын болон "Тангад ра" ХХК-ийн цайны иж бүрдэл говь нутгийн онцлог шинж агуулсан бүтээгдэхүүнүүд гүйлгээ сайтай байдаг аж. 

Холбоотой мэдээ