“Mulan”-ыг үзэхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-17 10:30:22

БЭЭЖИН. /BBC/. Disney” компанийн уран бүтээл “Mulan” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарын гол дүрийн жүжигчин Лю Ифэй Хонконгийн цагдаагийн ажилтнуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэнтэй холбогдуулан уг киног үзэхгүй байх уриалга нийгмийн сүлжээгээр тархжээ.


Хятадын жүжигчин бөгөөд АНУ-ын иргэн Лю Ифэй нь Хятадын “Weibo” нийгмийн сүлжээний хавсралтад цагдаагийн ажилтнуудыг дэмжсэн утга бүхий сэтгэгдэл үлдээсэн ажээ. Хонконгт "Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл"-ийг эсэргүүцэгчид сүүлийн 10 долоо хоног дараалан жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Түүнчлэн олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон НҮБ Хонконгийн цагдаагийн ажилтнуудыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна хэмээн буруутгаж байгаа ажээ.


Лю Ифэй Хятадын Засгийн газрын харьяа “People's Daily” сонины нийтлэлийг өөрийн хуудсандаа нийтлээд, “Би ч бас Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна. Та нар одоо намайг шүүмжилж болно” хэмээн бичсэн байна. Түүний нийтлэлийг “Weibo” нийгмийн сүлжээний хэрэглэгчид ихээхэн дэмжсэн бол Хятадад хориглодог “Twitter” хавсралтад “#BoycottMulan” хэмээх үг бүхий нийтлэл газар авжээ. 

Холбоотой мэдээ