Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 13:13:17

МОСКВА. /TASS/. Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНХАУ Канадад уриалжээ. Хонконг дахь эсэргүүцэлтэй холбоотойгоор Канадын эрх баригчид мэдэгдэл гаргасны дараа ийнхүү уриалсан байна. Энэ тухай Канад дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны цахим хуудаст мэдээлжээ.


"Канадын Гадаад хэргийн сайд Хятадын албан ёсны байр суурийг үл харгалзан Хонконг болон Хятадын дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцож, Хонконг дахь нөхцөл байдлын асуудлаар дахин мэдэгдэл гаргажээ. Бид ийм алхмыг эрс зэмлэн буруушааж байна. Хятадын эрх баригчид “нэг улс хоёр тогтолцоо”-ны зарчмыг дагаж мөрддөг бөгөөд Хонконгийн өөртөө засах эрхийг хүндэлдэг. Бид олон улсын эрх, олон улсын харилцааг тодорхойлсон үндсэн хэм хэмжигдэхүүнүүдийг дагаж мөрдөж, Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэн Хонконг болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо даруй зогсоохыг Канадын талд уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.  


Өнгөрсөн бямба гарагт Канадын Гадаад хэргийн сайд Европын Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могеринитэй хамтран Хонконгийн эрх баригчдыг хүлээцтэй хандаж, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын эсрэг хүчирхийлэл үйлдэхээс татгалзахыг уриалсан мэдэгдлийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ