“Мастер Маргарита хоёр” кино хамгийн их зардлаар бүтсэн кино болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 16:59:18

КАЛИНИНГРАД. /TASS/. Михаил Булгаковын ижил нэрт романаас сэдэвлэсэн “Мастер Маргарита хоёр” уран сайхны киноны зураг авалтыг ирэх оны хавар эхлүүлэх бөгөөд зурагт авалт Оросын түүхэнд хамгийн өндөр зардлаар бүтсэн кинонуудын нэг болж магадгүй байна хэмээн “TASS” агентлаг мэдээлэв.


Энэхүү уран сайхны кинонд барууны жүжигчдийг тоглуулж магадгүй байгаа хэдий ч одоогоор ямар жүжигчид дүр бүтээх нь тодорхойгүй байна.


"Дүр сонгох ажил дуусаагүй байгаа. Хэр их төсвөөр кино бүтэж байгаа талаар бид одоогоор мэдэгдэхгүй” хэмээн продюсер Игорь Толстунов ярьжээ. 


Михаил Булгаковын роман хэд хэдэн удаа дэлгэцийн бүтээл болж байжээ. Энэхүү романаас сэдэвлэн бүтсэн анхны кино 1971 онд гарч байсан аж. Түүнээс хойш 1989, 1994, 2005 онуудад энэхүү романаас сэдэвлэн бүтээсэн кинонууд дэлгэцнээ гарч байсан юм байна.  

Холбоотой мэдээ