"Токио-2020" олимпын бамбарыг Алтай Таванбогдоор аялууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-20 18:53:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Триатлоны холбоо "Токио-2020" олимпын бамбарыг энэ сарын 16-17-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумын заагт оршдог Монгол орны хамгийн өндөр оргил Алтай Таванбогдоор аялуулжээ.

Монголын Триатлоны холбоо Монгол, Японы найрамдлын нийгэмлэгтэй хамтран олимпод оролцох манай улсын тамирчдад урам зориг өгөх зорилгоор “Токио-2020” олимпийн бамбарыг Монгол Улсын дөрвөн цэгт аялуулах аяллыг санаачилжээ.

Анхны аяллаа Монголын үндэсний олимпын хороо,  Япон Улсын Элчин сайдын яам, Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-тай хамтран Алтай Таванбогдоос эхлүүлж байгаа нь энэ аж.

Уг арга хэмжээнд Баян-Өлгий аймаг дахь хурандаа В.Батжаргал захирагчтай хилийн 0285 дугаар анги дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. "Токио-2020" олимпийн бамбарыг ирэх 10 дугаар сард Монгол Улсын хойд цэг болох Монгол шарын даваанд аялуулна. 

Холбоотой мэдээ