“Хичээл эхэллээ” мэдээллийн өдөрлөг үргэлжилж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-08-21 10:20:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийг угтан салбарын яамны зохион байгуулж буй  “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөрлөг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр 9:00-17:00 цаг хүртэл БСШУСЯ-ны гадна талбайд эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм.

Өдөрлөгийн эхний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулснаас гадна харьяа байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгсөн юм.

Мөн харьяа байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээгээ иргэд олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, байгууллагын цэцэрлэг байгуулах талаар зөвлөмж, ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг, дүрэмт хувцасны талаарх мэдээлэл, ерөнхий боловсролын сурагчдын мэргэжил сонголтын талаар зөвлөмж, ЭЕШ-ын дүн, холбогдох мэдээлэл, нээлттэй даалгаврын сангийн системийн үйл ажиллагаа, Оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Холбоотой мэдээ