Суданы Дээд шүүхийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 11:52:33

КАИР. /TASS/. Суданы хуульч Наамат Абдалла өнгөрсөн мягмар гарагт тус улсын Дээд шүүхийн тэргүүний хувиар тангараг өргөжээ. “Al Rakoba” сонины мэдээлснээр, Абдалла Суданы түүхэнд тус албан тушаалыг хаших анхны эмэгтэй болсон байна.


Суданы дэслэгч генерал тус улсын Бүрэн эрхт зөвлөлийн тэргүүний албан тушаалд орохдоо Абдаллад тангараг өргөх аж.  


Цэргийн зөвлөл болон сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө” эвслийн төлөөлөгчид урт хугацаанд маргалдсаны эцэст Абдалла тус албан тушаалд томилогдсон байна.


Бүрэн эрхт зөвлөл нь шилжилтийн үеийн гурван жилийн хугацаанд төрийг удирдах юм. Суданы Бүрэн эрхт зөвлөлд 11 гишүүн албан тушаалдаа орсноор шилжилтийн Цэргийн зөвлөлийг тараах аж. 

Холбоотой мэдээ